Сумын товч танилцуулга

1.СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
1.1. Нутгийн захиргааны нэгжийн бүтэц, нэр
99 жилийн түүхтэй Дархан сум нь XYIII зууны үед одоогийн Мэргэн хошуу гэдэг газарт Цэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу нэртэй анх үүсчээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойших нургийн захиргааны өөрчлөлтөөр Ахай бэйсийн хошуу нь Хан Хэнтий уулын аймгийн Дархан уулын хошуу болжээ. Гэсэн ч тун удалгүй хүн ам цөөтэй зарим хошуудыг татан буулгахад Дархан уулын хошуу нь 1928 онд Дашбалбар уулын хошуунд нэгтгэгдсэн байна.

1930 онд хуралдсан Хан Хэнтий уулын аймгийн хошуудын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоолын дагуу 1931 оны 04 дүгээр сарын 29-нд Бор хужир гэдэг газарт Дархан сумыг эмхлэн байгуулах шийдвэр гарч, сумын анхны даргаар ард эмэгтэй Догсомын Чоёнсүрэн, нарийн бичгийн даргаар Сэрээтэрийн Гомбо  нар томилогдон ажиллажээ.

Тэр үед  747 өрх, 1640 хүн амтай, үүнээс ард 557, лам 227, нийт мал 63155, үүнд тэмээ 1599, адуу 3920, үхэр 2678, ямаа 3706 толгой  байжээ. Мөн 1932 оны үед Дархан суманд Оцолсансар уулын хошууны 200 өрх ирж Буйлан гэдэг газар нийлснээр Дархан сум 13 багтай болсон бөгөөд сумын төв нь нүүдэллэсээр 1937 онд Эрэгнэгт, 1938 онд Шавартайд, 1939 онд Дархан уулын зүүн өмнө биед Мэргэн хошууны баруун сугад одоогийн энэ газар төвлөрчээ.
Дархан сумын 1956 оны 08 дугаар сарын 01-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянмөнх сумтай нийлж, 1957 оны 08 дугаар сарын 01-нд дахин бие даасан сум болон байгуулагджээ.

Дархан сум нэгдлийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

1.    Чоёнсүрэн                 12. Дамчаа                                    Н.Ухна  1992-1994
2.    Бэх-Очир                  13. Дэндэв                                      Ж.Намхайдорж 1995-1997
3.    Наянтай                    14. Навааншарав  1952                Алтангэрэл  1997-1998
4.    Ёндонпунцаг            15. Т.Оюунбилэг                            Г.Дашзэвэг 1998-2000
5.    Цэгмид                     16. Лхүндэв                                    Б.Эрдэнэбат 2000-2004
6.    Батмөнх                   17. Б.Жамсран                               Ж.Даваа 2004-2006
7.    Пүрэвжав                 18. Х.Хайдав  1959                        Ж.Намхайдорж 2006-2007
8.    Нацаг                        19. Ц.Яндагдорж 1960-1963         Б.Төрхүү 2008-2009
9.    Сүх                            20. С.Дондог  1963-1964                 Б.Арсланбаатар 2009-2012
10.    Банзрагч                   21. Д.Цэрэнням 1964-1986           Ж.Даваа 2012-2016
11.    Дашдэндэв               22. Ч.Тэрбиш  1986-1992              Ж.Энхтөр 2016 оноос.

Одоогийн Дархан сум 
Дархан сум нь  Дотуур булаг, Хараат, Шажин, Мэргэнхошуу гэсэн нутгийн захиргааны  анхан шатны 4  нэгжтэй бөгөөд 4 багийн нийт  694 өрхөд 2039 хүн амтай. 2022 жилийн эцсийн  малын тоогоор  Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа нийт 248 мянган тоо толгой мал тоолуулсан байна.

Хилийн зурлага, хиллэдэг аймаг, сум
Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүнээрээ мөн аймгийн Баянмөнх сум, урдуураа Бор-Өндөр сумтай, зүүн өмнөдөөрөө Дорноговь аймгийн Иххэт сумтэй 66 км, баруун өмнөдөөрөө Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км газраар тус тус хиллэдэг. Нийт хилийн шугамын урт нь 314 км байна 
  Стратегийн орд газруудын  байршил, түүний хүчин чадал 
Дархан сумын Дотуур булагын Ов товын тал ,  Бор ухаа, нефтийн хайгуул хийсэн. Шажин багийн Хажуу улаан, Хараат багийн Цагаан дэл, Цагаан өндөр, Дэвтээр, эдгээр газрууд жоншны уурхай үйл ажиллагаа явуулж байна.төмрийн хүдэрийн Баргилт, уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна
Харилцаа холбоо, багуудын холбооны системийн ашиглалт:
Жи-мобайл, Юнитель,  Skytel, Мobicom Бусад үүрэн холбоо шилэн кабел орж ирсэн.хөдөөгийн 3 баг Жи-мобайл утасны сүлжээнд бүрэн холбогдсон.байнгын харилцаа холбоотой .
Сумын онцлог давуу тал :
Дархан сум нь Хэнтий аймгийн баруун урд захын цөлөрхөг хээрийн бүсэд байдаг учир бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Ялангуяа бог мал.
Монгол улсад хамгийн анх нэгдлийн малыг малчдад түрээслүүлэн, мал хувьчлалыг эхлүүлсэн анхдагчууд. Одоо 248 мянган толгой малтай. Сүүлийн 6 жил тэмээгээрээ аймагтаа тэргүүлж байгаа.
    Дархан ууланд Аргал, буга зэрэг ховор ан амьтантай. Ангийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
    Бор-Өндөр сум, Говьсүмбэр аймагт хүн ам олноор суурьшиж уул уурхай хөгжиж байгаа учир мах, сүү, сүүн бүтээгдхүүн  хүнсний ногоо, оёдолын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн зэргэлдээх сумдын ноос, ноолуур угаах, утас ээрэх зэрэг бага оврын үйлдвэрүүд хөгжих боломжтой. 

Ашигт малтмалын  арвин их нөөцтэй. /хайлуур жонш, төмрийн хүдэр, полиметалл г.м/
Монгол улсын хайлуур жоншны баяжмалын 80 гаруй хувийг тус сумын нутгаас олборлож экспортоор гаргадаг.
Газрын гүний усны маш их нөөцтэй. Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Иххэт сумын ундны болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг 1987 оноос хойш хангаж ирсэн. /Жилд 1,3 сая шоо метр/ усаар хангаж байна.

Суманд Төрийн 5 байгууллага,  мэдээлэл холбооны газар 1 , ус цагуурын газар Төрийн банк, Хаан банк,  19 аж ахуй нэгж,   бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг  6 хоршоо, 5 бичил бизнес эрхлэгч, 489 малчин өрх бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 
     Газар тариалан: 2022 оны мэдээгээр сумын хэмжээнд  9 өрх,   байгууллага 9,8  га-д газар тариалан эрхэлж 28,9 тонныг хураан авчээ

    Сум орчмын бүс нутгийн хүний ба байгалийн нөөц, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн ба ирээдүйн төлөв байдал, мал аж ахуй, газар тариалан, хөгжүүлэх уул уурхайтай хамтрах сумын дотоод хэрэглээг өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хангах, үндэсний болон гадаад зах зээлд гарах, бөөний худалдааны сүлжээ бий болгож бүсийн сумдыг өргөн хэрэглээний бараагаар хангах, тэдгээр сумдын ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүнийг авч бусад зах зээлд борлуулах ЖДҮ хөгжүүлэх, эрэлт ихтэй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гадаад худалдааг өргөтгөх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нь орчин үеийн шаардлагын хэмжээнд хүргэж сайжруулах  аялал жуулчлалыг үйлчилгээний шинэ салбар болгон хөгжүүлэх  зэрэг  нь  сумын харьцангуй давуу талууд, олон нийтийн идэвх зүтгэл, чин эрмэлзэлтэй холбоотой аливаа боломж бүхэн сум орон нутгийн хөгжлийн гарц юм.
 

2024-05-30 15:25:54