ЕБС ТАНИЛЦУУЛГА

ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ ДАРХАН СУМЫН ЕБСУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            Бичигт сургах түр сургуулийг Хан Хэнтий уулын аймагт 1924 оноос эхлэн байгуулах шийдвэрийг аймгийн намын хорооны  анхдугаар хурлаас гаргаажээ. Энэ дагуу тус суманд 1925 онд сургуудь байгуулагдсан.1934 онд хэнтий аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолд "Аймгийн дотор өуй 4 бага сургууль бүгд сурагчид 225 суралцвал зохиоххос одоо 83% болох 188 сурагч суралцсан байна"... гэжээ. Хэнтий аймгийн бага сургуулийн тоо нэмэгдэж эхэлсэн нь ардууд хөрөнгөөрөө  байгуулсан зун цагт ажиллах сайн дурын бага сургуулиудыг Дархан, Баян суманд нээсэнтэй холбоотой. Анхандаа тус сургууль нь төдийлөн тохижиж чадаагүй, хичээлийн хэрэгсэл, багшлах боловсон хүчнээр дутагдаж байсан боловч тухайн үедээ хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж , ардын хүүхдийг сурган боловсруулж хүн ардыг бичиг үсэгт үл мэдэх явдлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

1936 онд "Дээд хавцал" гэдэг газар 18 хүүхэдтэй сайн дурын бүлгэм нэртэй байгуулагдаж багш Дэндэвийн удирдлаган дор сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлжээ.    Энэ бүлгэмийн үйл ажиллагаа жил бүр нэмэгдэж эхлээд 21, дараа нь 30 хүүхэдтэй болж өргөжсөн байна.Энэхүү бүлгэм тухаaн үедээ хөдөө нутагт соёлын үрийг тарьж ардын үр хүүхдийг сурган боловсруулж, хүн ардын бичиг үсэг үл мэдэх явлыг аригахад чурал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг.

Тус бүлгэм нь 1938 оны 5 дугаар сарын 1-нд албан ёсны сургууль болон нээгдэж материаллаг баазын хувьд нэлээд бэхжсэн бөгөөд сургуулийн анхны багшааар нь дархан сумын үндсэн харъяат цэргийн албан хаахдааа бичг үсгийн боловсолд суралцсанБатбэхийн Түвдэн-Яринпил ажиллаж байв. Нийтдээ 4 гэр байснаас 8 нанатай том гэр нь хичээлийн байр бусад нь гал тогоо багш нарын байр байв.

Дараа нь 3 байшинтай болж нэгэнд нь хоол хүнсээ агуулдаг, нэгэнд нь аж ахуй байрлах, нөгөөд нь галч магсарын дамдин суудаг байв. Сургуль нь улирлын чанартай нээгдсэн урин цагт цугларч сэрүүн цагт тардаг , монгол бичиг, тоо бодлого гэсэн хичээл үздэг байлаа.

1940 оны эхээр орон тооны бага сургууль болж багш сурагчдын тоо нэмэгдсэн.

1979 онд орон даяар бүх нийтийг бүрэн бус дунд боловсролтой болгох тухайн үеийн нам засгийн шийдвэр гарч бага сургуулийг Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургууль болгон өргөтгөж анхны захирлаар нь З.Авирмэд ажиллаж байжээ. 

1980 онд малчдын хүүхдийг хамран сургахад 5 хүүхдийн ВАМ дотуур байрыг бариулан байдаг.

1981-1982 онд Бор-ӨНдөр Сүхбаатар, Бүрэнцогтоос ажилчдын  100 гаруй  хүүхдүүд дотуур байранд байрлаж суралцдаг байв. Дотуур байрны багшаар О.Даваа-очир ажиллаж байсан.

1983 онд 270 гаруй сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байв. энэ үеэс хичээлийн барилга , пионерийн танхим,заах арга зүйн болон сургалтын төрөл мэргэжлийн кабинет, халуун ус, хоолны газар, аж ахуйн агуулах, зэрэг бүрэн хэмжээний барилга байгууламжтай болсон. үүний зэрэгцээ сурагчдын дунд радио техник, хөлөгт тоглоом, найрал дуу, нэхмэл хатгамалын дугуйлан, хүүхдийн диафильм клуб, бүрээ бөмбөрчдийн дугуйлан тус тус хичээллэдэг байв.

Тус сургуулийн дэргэдэх пилонерийн 10 дугаар бүлгэм нь хоёр, салаа, зургаа, баатарчуудын баг хоёр, аравт зуургаа байсан бөгөөд бүлгэм нь өөрийн ажлаа улирлаар төлөвлөн зохион байгуулж байжээ.

1984 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ЗХУлсаас БНМАУ-д суугаа онд бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Павлов нар тус сургуульд айлчилж хичээлийн шинэ барилга бэлэглэсэн .нь ЗХУлсын хөрөнгөөр баригдсан 1988 онд ашиглалтад орсон.

1995 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит сургууль болсон.

1999 оноос Дархан сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, 2019 оноос Дархан сумын Ерөнхий боловсролын сургууль болон нэршил нь өөрчлөгдсөн.

Манай сургууль Дархан нутгат соёлын үрийг тарьж ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлж хүн ардын бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган улс орондоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлын шанг таталцаж яваа 86 жилийн түүхтэй буурал сургууль билээ.

Үе үеийн захирлууд:

  • 1978-1983 он З.Авирмэд
  • 1984-1989 он Ч.Сэлэнгэ
  • 1989-1994 он Ж.Ганхуяг
  • 1995--1996 он Ц.Бүчээ
  • 1997-1999 он Б.Түмэнжаргал
  • 1999-2000 он Л.Мэндсайхан
  • 2001-2003 он И.Буяндэлгэр
  • 2003-2007 он Д.Лхагвасүрэн
  • 2008-2012 он Г.Оюун-Эрдэнэ
  • 2012-2017 он Д.Бадамцэцэг
  • 2017-2020 он И.Насантогтох
  • 2020 оноос Н.Цэрэнжав

Үе үеийн Хичээлийн эрхлэгч /сургалтын менежерүүд/ :

•           1980-1983 он Цэдэв

•           1984-1985 он П.Нацагдорж

•           1986-1989 он Ж.Ганхуяг

•           1990-1991 он Г.Оюунбаатар

•           1992-1993 он Ё.Сумъяасүрэн

•           1994-1995 он Ц.Тунгалаг

•           1996-1997 он У.Бадамханд

•           1998-1999 он Ц.Тунгалаг

•           1999-2000 он И.Насантогтох

•           2001-2002 он А.Мөнхбат

•           2003-2005 он Д.Нарантуяа

•           2005-2017 он И.Насантогтох

•           2017 оноос Г.Оюун-эрдэнэ.                                                                                  

           Сургуулиас төрөн гарсан алдартнууд :

Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамиран

Соёлын гавьяат зүтгэлтэн М.Чойжамц

Гавьяат жижигчин Л.Буянхишигт

Улсын алдарт уяач У.Буяндэлгэр

Сургуульд ажиллаж байсан  төрийн одон медальтан боловсролын тэргүүний ажилтан багш нар

Алтан гадас одон: Лувсаншарав, Ч.Сэлэнгэ, Ч.Сэржмядаг

Хөдөлмөрийн хүндэт медаль: З.Авирмэд,Ч.Сэржмядаг, И.Насантогтох,Ч.Мишиг, Д.Бадамцэцэг, Ч.Болормаа

Боловсролын тэргүүнийн ажилтан: Лувсаншарав, З.Авирмэд,Ч.Сэлэнгэ, П.Жавзан, Д.Гантөмөр, Р.Тунгалаг, Ц.Тунгалаг, Ч.Сэржмядаг, И.Насантогтох, Б.Түмэнжаргал,  Ё.Сумьяасүрэн, Г.Оюун-Эрдэнэ, С.Мөнхбаатар, Б.Нэргүй, Ч.Болормаа, Д.Бадамцэцэг, Д.Гантөгс,Ч.Мишиг, Д.Батцэнгэл, Д.Энхнаран,Т.Алтанцэцэг, А.Жимсээ, Б.Тэгшдэлгэр.

Соёлын тэргүүний ажилтан:С.Цагаанчулуун.        

                                Манай хамт олон

              Захирал  О. Алтанбаатар

             Сургалтын менежер И. Насантогтох \БТА\ 

             Хими биологийн багш   Ч.Ууганзаяа

             Математикийн багш    Г.Туяажаргал                

            Орос хэлний багш: Ч.Болормаа \БТА\

            Англи хэлний багш Б.Дарь-Эх

            Монгол хэл, уран зохиолын багш. Т.Алтанцэцэг/БТА/

            Биеийн тамирын багш. Н.Ихбаясгалан

            Бага ангийн багш:И.Насантогтох  /БТА/, Б.Нэргүй /БТА/, Д.Бадамцэцэг \БТА\,  А.Жимсээ /БТА/  

                                               Б.Тэгшдэлгэр \БТА\, Г.Туяамаа, Б. Баасанжаргал

            СНА Н. Цэрэнжав

            Дотуур байрны багш Н.Дарханцэцэг

            Номын санч: С.Цагаанчулуун /СТА/

            Жижүүр : Б.Батдэлгэр, Г.Энхзаяа,Б.Давааням, Г.Золзаяа

            Тогооч Д. Сарантуяа , Ш.Цэцэгсүрэн

            Нярав Д. Билгүүн

            Нягтлан бодогч Б. Аззаяа нар ажиллаж байна.

 

Манай сургууль нь  2021 онд "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ"

,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2013он, 2017 онд "СУМЫН ШИЛДЭГ ТӨИЙН БАЙГУУЛЛАГА"

2020 онд Олон улсын Эко  сургуулийн хөтөлбөрт хамрагдаж болзол хангаж ЭКО сургууль  “ХҮРЭЛ ГЭРЭГЭ”, 2021 онд "МӨНГӨН ГЭРЭГЭ" гардан авсан.

АЛСЫН ХАРААГАА: “Аймаг, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа, сурлагын амжилт, суралцагчийн  авьяас, чадварын амжилтаар                                               МАНЛАЙЛАГЧ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” гэж тодорхойлон ажиллаж байна.  

 

 

 

2024-06-04 00:00:00