Засаг даргын мэндчилгээ

Цахим ертөнц харилцаа холбооны салбар маань нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртэж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах байнгын хэрэглээ болсон алгандаа багтах Ухаалаг утаснаасаа  хүртэж, өндөр хурдтай хөгжиж буй энэ цаг үед Хэнтий аймгийн Дархан сумын цахим хуудсаар дажуулан нутгийн зон олныхоо чин сэтгэлийн мэндийг хэрэглэгч уншигч та бүхэндээ уламжилахад таатай байна. 100 жилийн арвин их  түүхтэй Дархан сумын өнгөрсөн түүх, өнөөгийн дүр төрх, цаашдын хөгжил зорилтын талаар болон бусад мэдээ, мэдээлэлтэй саатан танилцахыг урьж байна.
               Дэлхий дахин даяаршиж, улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан, үзүүргүй ертөнцөд өртөөлөн төрөлх нутаг, түмэн олонтойгоо ойр дотно байж, бид бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхний ажил үйлс, амьдрал тань байнга дээшлэн дэвшиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ
ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА   ЖИГМЭДИЙН ЭНХТӨР

2024-06-04 14:15:24