Дархан сумын танилцуулга

Дархан сум нь Монгол Улсын зүүн хэсэгт, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэгт, нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 145 км, Бор-Өндөрийн УБҮ-ээс хойш 45 км зайд Дархан уулын зүүн талд оршино. Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүнээрээ мөн аймгийн Баянмөнх сумтай 79 км, зүүн өмнөдөөрөө Дорноговь аймгийн Иххэт сумтэй 66 км, баруун өмнөдөөрөө Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км газраар тус тус хиллэдэг. Нийт хилийн шугамын урт нь 314 км байна.

Дархан сум нь 445482 га буюу 4454,8 км2 нутаг дэвсгэртэй. Үүнээс:

1. Хөдөө аж ахуйн газар – 409052 га: Үүнээс: Бэлчээрийн газар 379399 га, Хадлангийн газар 29451 га, Тариалангийн газар 202,0 га ба үүнээс ашиглаж байгаа талбай 30 га, атаршсан талбай 172 га байна.

2. Хот, тосгон суурины газар – 20033 га: Үүнээс: Барилга байгууламжийн дэвсгэр газар 853,5 га, Нийтийн эдэлбэр газар 436,0 га, Гэр хорооллын газар 664,5 га, Ашигт малтмалын уурхайн дэвсгэр газар 18079 га байна.

3. Зам, шугам сүлжээний газар – 2339 га: Үүнээс: Шугам сүлжээний газар – 428,0 га, Авто замын газар 1698,0 га, Төмөр замын газар 213,0 га байна.

4. Усан сан бүхий газар 14058 га. Үүнээс: Гол мөрний эзлэх талбай 13800 га, Нуур тойрмын эзлэх талбай 61,0 га, Булаг шандны эзлэх талбай 197,0 га тус тус байна.

Дархан сум нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймгийнхаа 17 сумаас 7-р байранд ордог. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 4,41%-ийг, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,28%-ийг тус тус эзэлдэг. Сум нь засаг захиргааны хувьд 4 багт хуваагддаг.

Үүнд: Дотуур булаг /1-р баг/

          Хараат /2-р баг/

          Шажин /3-р баг/

          Мэргэн хошуу /4-р баг/  зэрэг болно. Бор-Өндөрөөс 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Улаанбаатар-Чойр, Замын Үүдийн мянганы хатуу хучилттай зам нь нутгийн баруун талаар 100 км-ын зайтай өнгөрдөг

 

Сумын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутаг 10 байна. Үүнд:

1.Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг: 1-р багийн нутагт буй Дархан уулын 28600 га газрыг 2005 онд, Мөн уулыг Улсын Их Хурлын 2012 оны 05-р сарын 23 ны өдрийн 57 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.

2.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг: 2005 онд: 1-р багийн нутаг Хэрлэн голын ай савын 13800 га газрыг, 2-р багийн нутаг Ноён, Баяны үргэлжилсэн уулсын 22500 га газрыг, 3-р багийн нутаг Эрэгнэг уулын 9000 га газрыг. 2006 онд: 1-р багийн нутаг Бүрд нуурын 1000 га газрыг, 2-р багийн нутаг Бөөрийн булаг рашааны 1000 га газрыг, 2-р багийн нутаг Талын Хөшөөтийн Түрэгийн үеийн чулуун хөшөөний 1 га газрыг, 3-р багийн нутаг Ар Бургач, Чандмань элсний сав орчмын 15000 га газрыг, 2007 онд: 1-р багийн нутаг Аман хужирын нуурын 2500 га газрыг, 1-р багийн нутаг Доргонт уул, Цайдам нуурын сав орчмын 10000 га газрыг тус тус тусгай хамгаалалтанд авсан байна. Эдгээр Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн нийт хэмжээ 103400 га байгаа нь сумын нутаг дэвсгэрийн 23,2%-ийг эзэлж байна. Дээрхи Тусгай хамгаалалтанд авсан газруудаас Дархан уул, Хэрлэн голын сав газар нь байгалийн иж бүрдэл болсон унаган төрхөө алдаагүй, байгаль ландшафтын гайхамшигт хослолыг бүрдүүлж, биологийн төрөл зүйл болоод экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан онцгой нөлөө бүхий газар нутаг юм. Эх болсон газар орноо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хүчин зүйлийн нэг нь орон нутагт буй ач холбогдол бүхий газар нутгийг Тусгай Хамгаалалтанд авах явдал юм

 

 

 

 

 

 

Дархан сумын газар нутгийн зураг:

 

 

                         НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:   А/Хүн ам

 

Дархан сум нь 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 2045 хүн амтай.Үүнээс:

 

Сумын нэр

Бүх хүн ам

Үүнээс

Бүгд

эр

эм

Нийт өрх

Төвд

Хөдөөд

Дархан

2045

1089

956

769

367

402

 

 

 

                                                               Б/Ажиллах хүч

 

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХИТЭЙ ХҮН АМ

 

Сумын нэр

2021

2022

Өөрчлөлт/хувиар

2023

2024

өөрчлөлт/хувиар

Дархан

1998

2124

1.0

2146

2045

0.99

 

2024 оны жилийн эцсийн байдлаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалыг сайжруулах хүрээнд шинэ ажлын байр 34 бий болсон. Үүнд: Уул уурхай- 18, барилга-4, боловсрол-4, бусад-8. Ажилгүйчүүдийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сумын нутаг дэвсгэрт төсөвт байгууллага 6,  жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний 12 аж ахуйн нэгж байна. Ерөнхий боловсролын сургууль 1, сургуулийн өмнөх боловсролын байгууллага 1, соёлын төв 1, эрүүл мэндийн төв 1, Засаг даргын Тамгын газар 1, ИТХ 1, тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Эдийн засгийн үндсэн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 104429 толгой мал тооллуулсан. 

Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх 4, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 10 аж ахуйн нэгж  тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

2024 онд төрөлт- 18 хүүхэд, Нас баралт-5, Шилжин ирсэн-47, Шилжин явсан-80 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт -71

ДЭД БҮТЦИЙН БАЙДАЛ

            Улсын чанартай авто зам Улсын чанартай авто зам байхгүй

            Тус сум нь  Улаанбаатар- Замын үүд чиглэлийн хатуу хучилттай замын дагуу орших Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас зүүн тийш чиглэсэн 95 км шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Улсын чанартай гүүр: Улсын чанартай гүүр байхгүй.

            Эрчим хүч, дулааны систем

Хэнтий аймгийн Дархан сум цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” (БЗӨБЦТС)-ний эх үүсвэрээр Бор-Өндөр сумаас цахилгаан дамжуулах 1000 квт-ын  дэд станцтайгаар дамжуулан хангагддаг онцлогтой.

Тус суманд Дархан тохижилт ОНӨААТҮГ-аас  уурын зуух үйл ажиллагаа явуулж дулаан үйлдвэрлэж түгээдэг.  Дархан тохижилт ОНӨААТҮГ-ын уурын зуухны ШГ-800 маркийн тогоо ААН, байгууллагад 22,498 м3, 10 айл өрхөд 767,75 м2 талбайг халааж байна. Нийт 21 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 1260 тонн нүүрсээр дулаан үйлдвэрлэдэг.

Агаарын орон зай

Нисэх онгоц буух хөөрөх талбайг сумын оцгой комисс болон мэргэжлийн ангиас тодорхойлж тэмдэгжүүлсэн.

            Мэдээлэл, харилцаа холбоо

Дархан суманд “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хэнтий салбар мэдээлэл холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг.  “Мобиком” ХХК, “Юнител” ХХК, “Скайтел” ХХК, “Жи-мобайл” ХХК, Монголын цахилгааны холбооны суурин утас, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг  хариуцан ажилладаг. 

Шилэн кабель: Тус сум нь 2015 оноос эхлэн шилэн кабелд холбогдсон бөгөөд сумын төв дотор 2,9 км-ын  4, 8, 12, 24 корын кабелаар 6  төрийн байгууллага бүрэн  холбогдсон. Шилэн кабел нь аймгаас  сум хүртэл 145 км, Бор-Өндөр сум хүртэл 45 км.

Сумын Засаг даргын шийдвэрийн дагуу зарлан мэдээллийг зохион байгуулахдаа  дуут дохио буюу /Серень/,  болон  үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-мобайл компаниудын сүлжээг ашиглан мэдээллийг шуурхай хүргэнэ.  Үүрэн холбоогоор зарлан мэдээлэл хүргэх боломжгүй болсон үед суурин холбоо болон биет холбоочин ашиглаж багуудад зарлан мэдээлэл хүргэнэ.

Барилга байгууламж          

Хэнтий аймгийн Дархан сум нь 45 барилга байгууламжтай. Үүнээс төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний барилга 1, сургуулийн барилга 1, багш ажилчидын байр 1, хүүхдийн цэцэрлэг 1, эмнэлгийн зориулалтын барилга 2, соёлын төв 1, нийтийн орон сууц 2 байгаа ба бусад нь банк санхүү, худалдаа үйлчилгээний болон багийн төвийн барилга  байгууламж байна. Нийт барилга, байгууламжийн 35 хувь модон, 65 хувь тоосго болон чулуун өрөгт бүтээцтэй, газар хөдлөлийн 7 баллын бүсэд оршдог. Тус суманд хоёроос дээш давхрын барилга байхгүй. Мөн барилга хоорондын зай алдагдсан, галын аюулаас хамгаалах дүрэм зөрчигдсөн болон подволтой барилга байхгүй

 

2025-09-03 00:00:00