Сумын эрүүл мэндийн төв нь 1928 онд нэг сувилагч, нэг гэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1940 оноос таван орон тоотой бага эмчийн салбар болон анхны сувилагч Дондог, бага эмчийн салбарын эмч, сувилагчаар Аюур нар ажиллаж байжээ.
1970 онд 14 орон тоотой их эмчийн салбар болж өргөжсөн.
2006 онд ЭМСХ-2 төслийн хүрээнд 5 ортой стандартын эмнэлэг баригдан ашиглалтанд орж, дотоод тохижилтыг орон нутгийн ард иргэдийн хандивт тулгуурлан хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
2007 онд тухай төслийн хүрээнд гүний худагтай болсон.2008 онд эмчийн байр ашиглалтанд орж 2013 онд Чийрэгжүүлэлтийн танхим болгон тохижуулсан.
Одоо тус эрүүл мэндийн төвд Их эмч 2, эмнэлгийн дунд мэргэжилтэнд 8, туслах ажилтан 6, нийт 16 орон тоотой үйлчлэх хүрээний 2000 гаруй хүн амд нийгэм эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчигээг чанартай жигд хүртээмжтэй үзүүлж байна.
Манай эрүүл мэндийн төвд эхо аппаратын оношлогоо, шүдний тоног төхөөрөмж, нярайн шарлалт хэмжих багаж, нярайн шарлалт эмчлэх фото аппарат, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цагаан хорхой, мазок, дох, тэмбүү, элэгний В,С вирус илрүүлэх тест, болон цусан дахь сахар тодорхойлох зэрэг шинжилгээнүүд хийж байна.
2024-05-30 14:35:57